CallPro AI

Хиймэл оюунд суурилсан ухаалаг харилцаа

CallPro AI үйлчилгээ

CallPro AI бол хэрэглэгчийн дуу хоолойг сонсож, ойлгож, өгөгдлөөс үнэ цэнэ бүтээх ухаалаг туслах юм.

Дуу хоолой таних

Операторын оролцоогүйгээр шаардлагатай мэдээллийг мэдлэгийн сангаасаа өгч, хэрэглэгчийн яриаг автоматаар танин захиалга үүсгэн дотоод систем рүү илгээнэ. Мөн ярианы өгөгдлөөс түлхүүр үгээр шууд хайлт хийх, статистик гаргах болон анализ хийх боломжийг олгоно.

Яриаг текстэд хөрвүүлэх

Бүх дуудлагын бичлэгийг текст рүү хөрвүүлж, түлхүүр үгээр хайх болон дата анализ хийх боломжийг олгоно. Сонсголын зөрүү, ойлголтын алдаа гэх мэт асуудлыг багасгаж, ярианы агуулгыг нарийвчлан хадгална. Мөн текстэд үндэслэн яриаг агуулгаар ангилах, хураангуй гаргах боломжтой.

Хиймэл оюунт чатын туслах

Байгууллагын мэдлэгийн санд суурилан хэрэглэгчийн асуултад операторын оролцоогүйгээр шууд хариулна. Хэрэглэгчийн асуултыг автоматаар таньж, системд урьдчилан байршуулсан мэдээллээс зөв хариултыг өгнө.

Үйлчилгээний боломжит жишээ

Захиалгын ажилтан

- Дуудлага, мессеж, WhatsApp, Viber, LINE гэх мэт сувгаар ирсэн хүсэлтэд хариулна
- CRM эсвэл Google Calendar дээр цаг захиалах эсвэл шаардлагатай бүртгэлийг үүсгэнэ
- Уулзалтын өмнөх сануулгыг дээрх сувгуудаар автоматаар илгээнэ

24/7 хэрэглэгчид дэмжлэг үзүүлэх

- Байгууллагын мэдлэгийн сан (Docs, Excel, PDF гэх мэт)-д суурилан хэрэглэгчийн асуултад шууд хариулна - Дуудлага, мессеж болон сошиал сувгуудад мэдлэгийн сангаас тохиромжтой хариултыг өгч харилцана
- Шаардлагатай тохиолдолд ажилтан руу шилжүүлнэ

Зээлийн автомат сануулга өгөх

- Зээлийн дүн, төлөх арга, хугацааны мэдээллийг өгнө
- Хэрэглэгчийн хүсэлтийн дагуу зээлийн мэдээллийг текст хэлбэрээр илгээнэ
- Шаардлагатай тохиолдолд ажилтан руу шилжүүлнэ

Яагаад та CallPro AI
үйлчилгээг сонгох хэрэгтэй вэ?


46%

Харилцагчийн сэтгэл ханамж

32%

Техник зардал

24 / 7

Эргэх холбоо

5x

Асуудал шийдвэрлэх хугацаа

60%

Хүний нөөцийн зардал

26%

Орлогын өсөлт

Танай байгууллагад өгөх үнэ цэн

Мэдээллийн технологийн дэвшлийг бизнестээ нэвтрүүлснээр өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, бодит шийдвэр гаргах боломж бүрдэнэ.

Шуурхай үйлчилгээ

Шуурхай хариултаар борлуулалтын үр дүн, харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ.

Үр ашигтай зардал

Автоматжуулалт ашиглан урсгал зардлыг бууруулна.

Хэрэглэгчийн туршлага

Хиймэл оюун ухааны тусламжтай хэрэглэгчийн үйлчилгээг 24/7 тасралтгүй үзүүлнэ.

Бизнесийн өсөлт

Шуурхай, жигд үйлчилгээ нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, амжилттай борлуулалтанд хөтөлнө.

Хүний нөөц

Давтагддаг, механик ажлыг хөнгөвчилснөөр ажилтнууд стратегийн болон үнэ цэнтэй ажилд төвлөрнө.

Ухаалаг анализ

Цугларсан мэдээлэлд хиймэл оюуны тусламжтай дата суурьтай шийдвэр гаргаарай.

Мэргэжилтнээс үнэгүй зөвлөгөө
авмаар байна уу?

Бид зөвхөн танай нөхцөлд тохирсон үйлчилгээ санал болгох болно.